Тоглолтын орлогоо оюуны хөрөнгө оруулалтад зориулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ“Чамдаа”, “Галзуу ганц”, “Гандах буурахгүй”, “Чамгүйгээр” зэрэг дуугаараа залуусыг байлдан дагуулсан “Дижитал” хамтлагийн сайн үйлсэд зориулсан “Галзуу ганц” тоглолт энэ сарын 21-нд Crocus event hall-д болно.
Тус хамтлагийн залуус өнгөрсөн долдугаар сард “Галзуу ганц” тоглолтоо хийж, олныг доргиосон бол энэ удаа нийгэм хэцүү, хямралтай байгаа үед уран бүтээлээрээ дамжуулан залуусын оюуны хөрөнгө оруулалтад зориулахаар дахин тоглохоор болжээ.
Тоглолтын орлогоо сайн дурын Цэцээ-гүн ротаракт клубын хэрэгжүүлж буй “Хүн бүр сурах эрхтэй” сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийн төсөлд хандивлах юм. Энэхүү сайн үйлсийн аянд Ice top, Мон Та Реп, Gee, Энх тайван, No name хамтлаг нэгдэн, нэг үдшийг нийгмийн сайн сайхны төлөө дуулан өнгөрүүлэх аж.
Ж.Болор