Болзошгүй гамшгийн үед шилжин байрших дадлага сургууль хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-10-14 22:36:50

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас "Гамшгийн эрсдлийг бууруулах олон улсын өдөр"-ийн хүрээнд Сүхбаатар, Мандал, Баянгол, Сайхан сумдууд дээр нэгэн зэрэг “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа.

Энэ сарын 13-ны өдөр Сүхбаатар сумын төв талбайд зохион байгуулсан уг өдөрлөгийг Сайхан, Мандал, Баянгол сумдад нэгэн зэрэг зохион явууллаа. Өдөрлөгийн үеэр иргэдэд Онцгой байдлын албаны хүний нөөцийн бодлого, шалгуур үзүүлэлт, галын дүгнэлт, барилгын зураг хянуулахад тавигдах шаардлагуудын талаар мэдээлэл өглөө. Мөн болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэгийн материалиудыг тараан өгсөн юм.

Энэхүү Гамшгийн эрсдлийг бууруулах олон улсын өдрийн хүрээнд мөн Сүхбаатар, Мандал, Баянгол, Сайхан сумдын ЕБС-ийн багш, сурагчдад гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх сэдэвт танхимын сургалт зохион байгууллаа. Мөн болзошгүй гамшгийн үед анги танхимыг орхин гарах, аюулгүй цэгт шилжин байрших дадлага сургуулийг явууллаа.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

相关新闻