Есөн мянга гаруй өрхөд ипотекийн зээл олгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2024-09-19 14:52:39

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Орон сууцны ипотекийн хөтөлбөрийн хүрээнд оны эхнээс 9 дүгээр сарын 13-ны байдлаар 1059.2 тэрбум төгрөгийн зээлийг 9,102 өрхөд олгожээ.


Үүнээс Улаанбаатар хотод 616.1 тэрбум төгрөгийн зээлийг 4,784 өрхөд, 443.1 тэрбум төгрөгийн зээлийг 4,318 өрхөд олгосон байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад ойролцоогоор 151 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүнээс орон нутагт олгосон зээлийн дүн ойролцоогоор 301 хувь өссөнийг төв банк мэдээлэв.


УИХ-аас “Үндэсний баялгийн сангийн тухай хууль”-ийг баталж, Засгийн газраас “ хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталсан. Тус тогтоолд хуримтлалын сангаас орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт Монголбанкаар дамжуулан хөрөнгө оруулахаар заасны дагуу хөтөлбөрийн хүрээнд олгох санхүүжилт нэмэгдснээр хөтөлбөрийн зээл олголт хоёр дахин нэмэгджээ.

 

相关新闻