НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-09-21 12:43:08

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Ахужагийн томилолтын хугацаа нь дуусаж байгаатай холбогдуулан энэ сарын 20-нд хүлээн авч уулзав.


Тэрбээр өнгөрсөн хугацаанд Монгол, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх үйлсэд бүхий л дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан Суурин төлөөлөгч Винод Ахужад талархал илэрхийлж, тус байгууллагын Ерөнхий захирал Чу Донгиу-г Монгол Улсад айлчлуулахад үнэтэй хувь нэмрээ оруулсныг сайшаав.


Талууд цаашдын хамтын ажиллагаа улам хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа мөн илэрхийлэв гэж ГХЯ-наас мэдээллээ.

 

相关新闻