2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-09-02 10:30:58

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг батлав. 


Газрын сан нэгдмэл, төрийн хяналт, хамгаалалтад байх зарчмыг баримтлан газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргад үүрэг болголоо. Засгийн газрын тогтоолд нийт 2195 нэгж талбарыг тусгаж, байршлуудыг таван хавсралтад ангилжээ. Үүнд,

-Хөдөө аж ахуйн газрын ангилалд хамаарах зориулалтаар 210,

-Хот тосгон, бусад суурин газрын ангилалд хамаарах зориулалтаар 1879,

-Зам, шугам сүлжээний газрын ангилалд хамаарах зориулалтаар 83,

-Ойн сан бүхий газрын ангилалд хамаарах зориулалтаар 19,

-Улсын тусгай хэрэгцээний газрын ангилалд хамаарах зориулалтаар дөрвөн нэгж талбар гэсэн таван хавсралтад ангилсан байна.


"Улсын хэмжээнд энэ онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2025 оны жагсаалт гарснаас хойш нийслэл, дөрвөн дүүрэг, 20 аймгийн 62 сум газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө тодотгол оруулж, Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд нийт 3625 нэгж талбарыг төлөвлөж ирүүлснээс 2195 нэгж талбарыг 2025 онд эзэмшүүлж, ашиглуулахаар шийдвэрлэв гэж ЗГХМОНХГ-аас мэдээллээ. 



相关新闻