Хоёрдугаар эмнэлгийн урд талбайд 90 гаруй нарс мод тарилаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2016-10-15 14:26:09

Ногоон байгууламж, мод үржүүлгийн чиглэлээр мэргэшсэн “Тод Газар” ХХК-ийн ажилчид Улсын клиникийн 2 дугаар эмнэлгийн урд талбайд 5 метр өндөртэй 90 гаруй нарс мод тарилаа.  

Тус компани өмнө нь Энхтайваны өргөн чөлөөний тусгаарлах зурвас, Засгийн газрын ордны баруун тал, Санктпетербург төвөөс Урчуудын эвлэл хүртэлх 2 талын ногоон байгууламжид нийт 61 мод нэмж тарьж хотын гудамжинд өнгө нэмсэн аж. Мөн энэ сардаа багтаагаад Зүүн дөрвөн замаас Их дэлгүүр хүртэл шинэ технологийн дагуу шилмүүст мод тарихаас гадна мод нөхөж суулгах ажлыг мэргэжлийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлэх юм байна.
Түүнчлэн Толгойт өртөөнөөс  Амгалан хүртэл, Яармагийн гүүрнээс Буянт-Ухаа хүртэл замын 2 талаар шилмүүст мод тарихаар төлөвлөжээ. 

Н.Туяа

相关新闻