Өнөөдөр автомашингүй өдөр
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Дэлхийн 1500 орчим хот тэмдэглэн өнгөрүүлдэг автомашингүй өдөр өнөөдөр тохиож байна.
Энэ өдрийн хүрээнд Улаанбаатар
хотын төв замын хөдөлгөөнийг хааж, 07:00-18:00 цагийн хооронд дараах гудамж, авто замуудыг хаагаад буй. Тодруулбал, хойд чиглэлдээ СУИС-ийн уулзвар, Хүнсний IV дэлгүүрийн уулзвар, баруун талдаа Дарь-Эхийн уулзвар, Сансрын тунель, Зүүн 4 зам, Бөхийн өргөө, урд талдаа Шангрилагийн уулзвар, Хүүхдийн ордны уулзвар, зүүн талдаа Өгөөжийн уулзвар, Баруун 4 зам, “Бөмбөгөр” худалдааны төвийн уулзвар, Гэсэр сүмийн уулзвар гэсэн байршлуудад хөдөлгөөнийг хязгаарлаж, цагдаагийн алба хаагчид хяналт тавьж ажиллаж байна.
Манай улс 12 дахь жилдээ зам тээврийн ослоос сэргийлэх, иргэдэд автомашинаас татгалзахыг уриалах зорилгоор автомашингүй өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм.