Эгийн гол бохирдсоны улмаас мөөгөнцөртжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛЭгийн голын голын ус гадны биетээс бохирдсоны улмаас мөөгөнцөртсөн байгаа тул холбогдох мэргэжлийн байгууллагууд яаралтай судалгаа шинжилгээ хийх шаардлагатайг Хөвсгөл нуур Эгийн голын сав газрын захиргааны усны барилга байгууламж ашиглалт хариуцсан мэргэжилтэн Н.Болд-Эрдэнэ хэллээ.
Эгийн гол нь урсах явцдаа Хөвсгөл аймгийн 6 сумын нутаг, Булган аймгийн 2 сумын нутгийг дайран өнгөрч олон мянган мал, амьтныг ундаалдаг учраас бохирдлын тал дээр арга хэмжээ авахгүй бол хүн малын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүйд хүрснийг анхааруулж байв.
Хөвсгөл нуурын өмнөд хэсгийн нуурын хоолойгоос эх авдаг ганц бол Эг бөгөөд 535 км урсаж Сэлэнгэ мөрөнд цутгадаг байна.
Б.Гантуяа