СЭЛЭНГЭ: Цагааннуур сум эрэн хайх аврах салбартай болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2024 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт хөрөнгө оруулалт, бүтээн
байгуулалтын ажил үргэлжилсээр байна.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд барьж байгаа ерөнхий боловсролын
сургуулийн өргөтгөлийн ажил 40 хувийн гүйцэтгэлтэй явж байна.
Энэхүү 320
хүүхдийн суудалтай сургуулийн өргөтгөл улсын төсвийн 4.2 тэрбум төгрөгийн
хөрөнгө оруулалтаар барьж байгаа юм. Тус барилгын гүйцэтгэгчээр “Асуд”
констракшн ажиллаж байна.
Мөн тус
суманд Эрэн хайх, аврах салбарыг шинээр байгуулахаар барилгын ажлыг нь
эхлүүлээд байна.
Гамшгаас
хамгаалах төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүргэх зорилгоор шинээр байгуулж
байгаа энэхүү ажил улсын төсвийн 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж
байгаа юм.
Эдгээр
барилгыг 2025 онд бүрэн ашиглалтад оруулах юм.