БУЛГАН: Ургац хураалт 50 хувьтай үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-09-25 12:20:42

Булган, 2024 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Булган аймагт өнөөдрийн байдлаар ургац хураалтын ажил талдаа орлоо гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.


Аймгийн хэмжээгээр улаанбуудай 10572 га талбайгаас 14782 тн, бусад үр тариа 63 га талбайгаас 58 тн, малын тэжээл 90 га талбайгаас 177,5 тн, тосны ургамал 373 га талбайгаас 37,5 тн, төмс 142,1 га талбайгаас 647,5 тн, хүнсний ногоо 112,4 га талбайгаас 448 тн, жимс жимсгэнэ 1,4 тн хураагаад байна.




相关新闻