Айтысчдын сургалт зохион байгуулахыг чухалчлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн залуу найрагч Б.Жанат «Хун шувууд эргээд ирэхэд» нэртэй удаахь номоо уншигчиддаа өргөн барив. Энэ ном нь уянгын яруу найраг байна.
Аймгийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвт түүх, нийгэм судлалын багшаар ажилладаг Б.Жанат сэтгэгдлээ ярихдаа,
-Монголын казах уран зохиол сэргэх хандлагатай болж байна. Гэлээ гэхдээ асуудлууд бий. Нийтийн тохилог номын сантай болсон мөртлөө ном уншигчдын тоо туйлын хангалтгүй. Хүмүүс телевиз, цахим мэдээллээс ном илүү үр ашигтай гэдгийг сайн ойлгохгүй л байна. Би сургууль дээрээ утга зохиолын дугуйлан ажиллуулдаг нь залуу авъяастнуудад эерэгээр нөлөөлж байна. Айтыс (харилцаа дууны яруу найраг) бол казахын өвөрмөц урлаг юм. 1970-1980-аад онд засаг, Монголын Зохиолчдын Эвлэлийн дэмжлэгээр тус аймагт айтысын урлаг аль орныхоос ч дутуугүй сэргэн мандаад ирсэн. Гэтэл зах зээлийн харилцааны он жилүүдэд энэ урлагаар Казахстаныхан манлайлж, дараачийн байрыг Шинжианыхан эзлэдэг болов. Гол нь санхүүгээс шалтгаалж байна. Бас айтысчдыг удирдан чиглүүлэх үүднээс ес төдий айтысчдын холбоог албан ёсоор зохион байгуулахыг бид зорьж байна гэв.
Ш.Айзаря