УИХ-ын намрын чуулганыг маргааш нээнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан 126 гишүүнтэй парламент маргааш намрын анхны чуулганаа эхлүүлэх гэж байна.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу намрын чуулганыг жил бүрийн аравдугаар сарын 1-нд нээдэг. Маргааш чуулганы нээлтийн дараа УИХ дахь намын бүлгүүд хуралдах юм. УИХ эхний долоо хоногтоо хэд хэдэн асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Тодруулбал,
-Цагдаагийн
албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн
2024 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан,
анхны хэлэлцүүлэг/
-Шүүхийн
ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг зарлах
тухай
-Монгол
Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай тогтоолын төсөл /Засгийн газар
2024.09.27-нд өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/
-Нэгдсэн
төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн
тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.08.30-нд
өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/