СЭЛЭНГЭ: 2 дугаар ээлжийн цэрэг татлага ирэх сарын 17-19-ний өдөр болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2024 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/449 тоот, сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/360 тоот "Хугацаат цэргийн албаны ээлжит татлага зохион байгуулах" тухай захирамжийн хүрээнд 2024 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагыг 10 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд зохион байгуулна.
Хугацаат цэргийн албаны хоёрдугаар ээлжийн татлагад 1997 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2006 оны 10 дугаар сарын 12-ны хооронд төрсөн 18-25 насны хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтэй залуучууд хамрагдах юм.
Хугацаат цэргийн алба болон оюутан цэрэгт алба хааснаар бие бялдар, хүмүүжил төлөвшил сайтай, эх оронч үзэлтэй, өөрийгөө болон гэр бүл, эргэн тойрны хүмүүсээ гамшиг ослоос хамгаалах чадвартай иргэн болно.