АНУ-ын алдарт жазз дуучин Кэнни Вашингтон Монголд ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
gantuya@montsame.mn
2016-10-17 10:37:42

ЖаззЛаб агентлагаас санаачлан зохион байгуулж буй “Ulaanbaatar International Jazz series 2016-2017” цуврал арга хэмжээний салхийг хагалж, АНУ-ын алдарт жазз дуучин Кэнни Вашингтон Монголд хүрэлцэн ирлээ. 

Тэрбээр энэ сарын 20-21-нд УДБЭТ-т "The Voice of Jazz" тоглолтоо тавих бөгөөд урилгаар Шотландын төгөлдөр хуурч Паул Кэрби, Герман улсын конторбасс хөгжимчин Мартин Зэнкер, БНСУ-ын бөмбөрчин Мин Чан Ким оролцож, уран бүтээлээ толилуулах юм. Алдарт дуучин тоглолтынхоо талаар хэвлэлийн бага хурлыг өнөөдөр "Корпорейт" төвийн "Улаанбаатар" хурлын танхимд зохион байгуулна. 

Монголын соёл урлаг, тэр дундаа жазз хөгжмийн түүхэнд анх удаа дэлхийн шилдэг таван жазз хөгжимчин, дуучдын тоглолтыг цувралаар зохион байгуулах “Ulaanbaatar International Jazz series 2016-2017” арга хэмжээний хүрээнд дараа нь АНУ-ын дуучин, төгөлдөр хуурч Чампион Фалтон, Испани улсын шилдэг хөгжимчин Игнаси Терраза, Францын алдарт аман хуурч Лаурент Маур, саксафон хөгжимчин, дэлхийн од Жэсси Дэвис нар Монголд хүрэлцэн ирж, тоглолтоо толилуулах юм.

Н.Туяа

.

相关新闻