СЭЛЭНГЭ: Аймгийн төв Сүхбаатар сумын сонгогчдын идэвх муу байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-10-11 19:04:46

Сүхбаатар, 2024 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгууль Сэлэнгэ аймгийн хувьд ямар нэгэн алдаа гараагүй, гомдол санал ирээгүй хэвийн үргэлжилж байна.

 

19.00 цагийн байдлаар нийт санал өгөх 67838 сонгогчоос 57.1 хувь нь саналаа өгчээ.  

 

Сумдаас Хүдэр, Жавхлант, Түшиг сум маш сайн идэвхтэй оролцож байгаа бол Цагааннуур, Сайхан, Сүхбаатар сумын ирц тааруу байна.

相关新闻