“Намрын хит-2016”-д нийтийн дууны шилдэг бүтээлүүд эгшиглэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ“Намрын хит 2016” нийтийн дууны шилдгүүдийн нэгдсэн тоглолт энэ сарын 21-нд Монгол Бөхийн өргөөнд эгшиглэнэ.
Тоглолтод МУГЖ С.Батсүх, У.Далантай, С.Эрдэнэцэцэг, С.Ганзориг, Л.Болдбаатар, СТА Л.Банзрагч, Д.Бурмаа, А.Мөнхбат, Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Л.Чулуунбаатар, Г.Эрдэнэтунгалаг, Э.Төрмандах, П.Жимсээ, А.Хосбаяр, Н.Мөнгөншагай, Я.Гэрэлчулуун, Б.Оюунбат, P.Бадралмаа, Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий, Б.Болд, Э.Чулуунчимэг нарын 20 гаруй дуучин ая дууны дээжээ өргөн барих юм.
Тасалбарыг 1900-1905 үнэгүй хүргэхээс гадна Бөхийн өргөөний билетийн кассаар худалдаалж байна.
Мөн тус тоглолтыг Монгол орны өнцөг булан бүрт суугаа үзэгч, сонсогчид Юнивишний Unilive 88 сувгаар хүлээн авах боломжтой.
Ж.Болор