Отгон багийн төвийн шавыг тавьж барилгын ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-10-17 15:38:08

Архангай аймгийн 101 дэх баг болох Эрдэнэбулган сумын Тамир багийн дэвсгэр нутаг дээр иргэний танхим, хүн эмнэлэг бүхий төвийн барилгын шавыг энэ сарын 13-ны өдрийн пүрэв гарагт  ёслол төгөлдөр тавьж ажил эхлэв.

Ёслолын ажиллагааг нээж Эрдэнэбулган сумын Засаг дарга бөгөөд Цэцэрлэг хотын захирагч Э.Оюунчимэг, тус багийн Засаг дарга Б.Энхбат, иргэдийн төлөөлөл Ц.Цэцэгмаа, өрхийн эмнэлгийн их эмч С.Мөнхжаргал, “Евро-Азих” констракшн компанийн ерөнхий инженер Э.Лувсансовд, барилгын инженер М.Банзрагч нар тууз хайчилж үг хэллээ. Нээлтийн ажиллагаанд оршин суугчдын төлөөллүүдээс гадна орон нутгийн “Архангай”, “Тамир”, “AB” телевизийн захирал, менежер, найруулагч, зураглаач, эвлүүлэгч болон сурвалжлагчид оролцлоо.

2800 хүн амтай энэхүү багд нэн түрүүнд хүн эмнэлэг шаардлагатай байгаа талаар нутгийн иргэд санал гаргасны дагуу сумын орон нутгийн хөгжлийн сангаас 90 сая төгрөгийг гаргажээ.

Барилгын ажлыг тендерт шалгарсан “Евро-Азих” констракшн компани маргааш буюу баасан гарагийн өглөө эхлүүлж 45-55 хоногийн дотор ашиглалтад өгөх гэрээтэй аж.

                                                                                                 Архангай аймаг Л.Булган

 

相关新闻