Гудамж болон зорчих хэсгийг хаасан хашааг буулгахыг үүрэг болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-10-17 16:48:20
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Засаг даргын Хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч С.Батжаргал гэр хорооллын зарим хэсэгт  зорчих хэсгийг хааж хашаа хатгасан газруудыг чөлөөлөхийг холбогдох байгууллагад үүрэг болгов.

Ялангуяа  Даваат, Их залуу багт нарийн гудамж, зөрөг болон  авто зам таглаж барьсан хашааг яаралтай чөлөөлөх хэрэгтэй гэв. Учир нь цагдаа, Онцгой байдал, түргэн тусламжийн авто машин зорчих боломжгүй байгааг дээрх багийн оршин суугчид хэлж байна. Мөн иргэд хашаандаа түлээ, нүүрсээ татах боломжгүй болчихоод байгаагаа аймгийн удирдлагуудад уламжилжээ. Иймд Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг дээрх асуудлыг яаралтай шийдэж зорчих хэсгийн гарцыг хаасан иргэдэд хариуцлага ноогдуулна гэдгийг анхаарууллаа.

                                                Б.Оюун-Эрдэнэ

相关新闻