“Алтан намар” хөгжмийн наадам 35 дахь жилдээ эгшиглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-10-17 17:24:57

Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос 35 дахь жилдээ зохион байгуулж буй “Алтан намар” хөгжмийн наадмын нээлт энэ сарын 27-д Нийслэлийн Улаанбаатар чуулгад болно.

Тус наадамд том хэлбэрийн болон гоцлол цөөхүүлийн нийт 40 гаруй бүтээл бүртгүүлснээс БНХАУ, ӨМӨЗО,  Халимаг, Буриадын хөгжмийн зохиолчид бүтээлээрээ оролцож байна.

Наадамд оролцох бүтээлүүдийг симфони найрал хөгжим, үндэсний найрал хөгжим, гоцлол цөөхүүл хөгжим гэсэн номинациар шалгаруулах юм.

Энэ удаагийн наадмыг уламжлал ёсоор СГЗ Д.Цэдэвийн шүлэг, Төрийн хошой шагналт Н.Жанцанноровын “Алтан намар” дуугаар ёслол төгөлдөр нээнэ.

Гоцлол, цөөхүүл хөгжмийн шалгаруулалт энэ сарын 28-нд ХБК-д, наадмын хаалт буюу том хэлбэрийн бүтээлийн шалгаруулалт энэ сарын 29-нд Монгол Улсын Филармонид болно.

Дашрамд дурдахад, тус наадмын навчит билэгдлийг ардын зураач Л.Намхайцэрэн бүтээжээ.

Ж.Болор

 

相关新闻