О.Есүгэн зургаадугаар байрт шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-10-16 14:45:22

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Энэтхэгийн Шинэ Дели хотод үргэлжилж буй буудлагын Дэлхийн цомын финалын 50 метрийн гурван байрлалаас буудах дасгал дөнгөж сая өндөрлөлөө.


Тус дасгалын шилдэг наймд Хятадын гурав, Германы хоёр, Монгол, Дани, Норвегийн тус бүр нэг мэргэн бууч шалгарсан юм. Улмаар Данийн тамирчин Ибсэн 466.2 оноогоор түрүүлж, Норвегийн Дуэстад 465.6 оноогоор мөнгө, Хятадын Хан Жиаюу 453.7 оноогоор хүрэл медаль энгэртээ зүүлээ.


Тэгвэл манай улсаас оролцсон олон улсын хэмжээний мастер О.Есүгэн 418.1 оноогоор зургаадугаар байрт шалгарсан амжилтаар Дэлхийн цомыг дуусгав.



相关新闻