Хайлаастын шинэ эцсээс 17-гийн уулзвар хүртэлх авто замыг өнөөдөр хэсэгчлэн хааж засна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-10-17 11:04:46

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хайлаастын шинэ эцсээс хуучин эцэс хүртэлх авто замыг өнөөдөр 23:00 цагаас маргааш 22:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилнэ.


Харин Хайлаастын хуучин эцсээс 17-ийн уулзвар хүртэлх авто замыг маргааш 23:00 цагаас энэ сарын 20-ны өглөө 6:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж засах юм.



Иймд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-ын ХМОНХХ зөвлөжээ. 

相关新闻