Халамжийн тэтгэмжид оны эхний 9 сард 137.2 мянган хүн хамрагджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
erdenebat@montsame.mn
2024-10-17 10:59:08

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Нийгмийн даатгалын сан /НДС/-гийн орлого 2024 оны эхний 9 сард 4032.7 тэрбум төгрөг болж, 2023 оны мөн үеэс 1024.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.


Тус сангийн орлого 2023 оны мөн үеийнхээс тэтгэврийн даатгалын сангийн орлого 950.9 тэрбум төгрөгөөр, ажилгүйдлийн даатгалын сангийн орлого 47.7 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.


Сангийн зарлага 2024 оны эхний 9 сард 3767.6 тэрбум төгрөг болж, 2023 оны мөн үеэс 833.7 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд: тэтгэврийн даатгалын сангийн зарлага 794.2 тэрбум төгрөгөөр, тэтгэмжийн даатгалын сангийн зарлага 23.7 тэрбум төгрөгөөр нөлөөлөв. Тэтгэврийн даатгалын сангаас оны эхний 9 сард 507.8 мянган хүнд 3475.7 тэрбум төгрөг олгосон байна.


Энэ нь 2023 оны мөн үеэс тэтгэвэр, тэтгэмж авагчид 15.4 мянган хүнээр, олгосон тэтгэврийн хэмжээ 847.3 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн аж. Ажилгүйдлийн тэтгэмжийг оны эхний 9 сард 21.1 мянган хүнд 99.0 тэрбум төгрөг олгосон нь 2023 оны мөн үеийнхээс 2.0 мянган хүнээр буурч, олгосон тэтгэмжийн хэмжээ 18.6 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.


Нийгмийн халамжийн тэтгэвэрт оны эхний 9 сард 58.8 мянган хүн хамрагдсан нь 2023 оны мөн үеийнхээс 903 хүнээр буурч, олгосон тэтгэврийн хэмжээ 178.8 тэрбум төгрөг болж 34.1тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Халамжийн тэтгэвэрт хамрагдсан иргэдийн хувьд:

  • 5 9.9 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй,
  • 27.8 хувь нь тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд,
  • 12.1 хувь нь ахмад настан, 0.2 хувь нь 16 насанд хүрсэн одой хүн байна.

Энэ төрлийн халамжийн тэтгэмжид оны эхний 9 сард 212.0 тэрбум төгрөг олгосон нь 2023 оны мөн үеийнхээс 96.6 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.


Халамжийн тэтгэмжид оны эхний 9 сард 137.2 мянган хүн хамрагдсаны 52.3 хувь нь асаргааны тэтгэмж, 47.7 хувь нь онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж авсан аж.

相关新闻