Эрүүл мэндийн даатгалд оны эхний 9 сард 3239.7 мянган хүн даатгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
erdenebat@montsame.mn
2024-10-17 11:15:51

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн даатгалын сан / ЭМДС/-гийн орлого 2024 оны эхний 9 сард 1494.6 тэрбум төгрөг болж, 2023 оны мөн үеийнхээс 333.0 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.


Энэ сангийн тусламж үйлчилгээний зарлага оны эхний 9 сард 1557.0 тэрбум төгрөг болж, 2023 оны мөн үеийнхээс 343.8 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.


Тус сангийн орлого нэмэгдэхэд:

  • эрүүл мэндийн даатгалын сангийн шимтгэлийн орлого 2023 оноос 122.2 тэрбум төгрөг , төр даатгалыг хариуцах иргэдэд улсын төсвөөс төлсөн шимтгэл 111.8 тэрбум төгрөг,
  • төр төлбөрийг нь хариуцах тусламж,
  • үйлчилгээний зардлыг энэ даатгалын байгууллагаар дамжуулан санхүүжүүлэхэд улсын төсвөөс олгох хөрөнгө 98.2 тэрбум төгрөгөөр нэмэгдэн нөлөөлжээ.

Улсын хэмжээнд оны эхний 9 сард эрүүл мэндийн даатгалд давхардаагүй тоогоор 3239.7 мянган хүн даатгуулсан аж.

Нийт даатгуулагчийн хувьд:

  • 2299.9 мянга нь шимтгэлийг улсын төсвөөс хариуцсан,
  • 740.9 мянга нь ажил олгогч, даатгуулагч хариуцан төлсөн,
  • 198.9 мянга нь шимтгэлийг өөрөө хариуцан төлөгсөд байна.
相关新闻