Хиймэл дагуулын түрээсэнд жилд 32,6-80,8 тэрбум төгрөг төлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол Улс гадаад орны хиймэл дагуулын түрээсэнд жилд 32,6-80,8 тэрбум төгрөг төлж байна.
Хэрэв үндэсний хиймэл дагуулаа хөөргөвөл дээрх мөнгийг дотооддоо үлдээхээс гадна онцгой байдал,
хил хамгааллын харилцаа холбоо сайжирч, малчдын хүүхдүүд зайн сургалтад хамрагдах, гамшиг, ослын улмаас хүний
амь, эд хөрөнгөд учрах хохирлыг 30 хувиар багасгаж болох тооцоо бий. Мөн, монголын газар нутгийг бүрэн хамарсан харилцаа холбооны бие даасан сүлжээтэй
болж, интернэт суурьтай бүх төрлийн үйлчилгээг гар утаснаасаа авах боломж
бүрдэх юм.
Одоогоор “Koreasat 5A”, “Telesat 18” зэрэг хиймэл дагуулаас транспондер түрээслэн телевиз, интернет, хөдөлгөөнт холбооны сүлжээ, харилцаа холбооны үйлчилгээг алс зайд дамжуулахад ашиглаж байна.
“Монгол
Улс кибер аюулгүй байдлыг үнэлдэг 5 түвшнээс “Бэхжиж буй”
буюу дундуур үзүүлэлтийг хангаж байна.
Төр, захиргааны байгууллага,
бүх түвшинд кибер аюулгүй байдлыг хангах бүтэц, зохион байгуулалтыг оновчтой
болгох, хууль, эрх зүйн
орчин, техник, технологийг
сайжруулах шаардлагатай. Монгол Улсын кибер аюулгүй байдлын зэрэглэл
ямар түвшинд байгаа, аль
салбарт мэдээлэл алдах эрсдэлтэйг ирэх
онд тодорхойлно. Дараа нь гадаад
хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжит бүх арга замаар кибер аюулгүй байдлыг
хангахын тулд ажиллахыг УИХ-ын
Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр ЦХИХХ-ны
сайд Ц.Баатархүү тэмдэглэжээ.
Улсын хэмжээнд аймаг, сумын төвийг өндөр хурдны шилэн кабелийн сүлжээгээр холбосон ч, 2023 оны байдлаар хүн амьдрах боломжтой газар нутгийн 23.8 хувьд газрын болон үүрэн холбооны сүлжээ нэвтрүүлээд байгааг ЦХИХХЯ мэдээлэв.