БУЛГАН: Айл өрхүүд хашаандаа 3-аас доошгүй мод бут тарина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2024 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2024 оны аравдугаар сарын 17-18-ны өдөр Чин ван Ханддоржийн талбайд тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.
Энэ өдрүүдэд Ачуут 1-р багийн нутаг дэвсгэр Майдарын голын хөвөөнд хуучнаар Чацарганы талбайд хашааны хамгаалалтын зурвасаар хүн бүр 5, байгууллага бүр 10 ширхэг хайлаас, бургас тарина.
Айл өрхүүд хашаандаа 3-аас доошгүй мод бут тарьж хамрагдана.
Өнгөрсөн жил Булган аймагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 10 аж ахуйн нэгж 64.5 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 33.75 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийсэн байна.
Мөн дүйцүүлэн хамгаалах ажлын хүрээнд эвдэрч орхигдсон 31.7 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийж, 2 булгийн эхийг хашиж хамгаалан, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 33100 мод тарьсан байна.