Монголын холимог тулааны хүнд жингийн аваргын төлөөх тулаан болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-10-17 13:55:57

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Монголын тулааны шилдэг тамирчдын холбооноос зохион байгуулдаг, Монголын холимог тулааны хүнд жингийн аваргын бүсний төлөөх “MGL-1 fighting championship 21” тулаан ирэх сарын 1-нд Монгол бөхийн өргөөнд болно.


Уг тулаанд -93 кг-ын жингийн гурван удаагийн аварга, “Шандас” клубийн тамирчин Т.Ганбаяр, “Ширэн бээлий”-гийн Б.Хадбаатар нар хоорондоо тулалдах ажээ. Хоёр тамирчин энэ жил ялагдалгүй явж байгаа юм. Т.Ганбаярын хувьд холимогоор таван тулаан хийхдээ бүгдэд нь ялсан.


Харин Б.Хадбаатар долоон жилийн өмнө хийсэн тулаандаа өрсөлдөгчөө техникийн илт давуугаар буулган авсан байдаг. Тэр мэргэжлийн тулааны анхны хүнд жингийн аварга, улсын начин Б.Одхүүгийн дүү юм.

相关新闻