Булган аймгийн Сайхан сумын 100 жилийн ойд зориулсан барилдаан болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Анхдагч алдартны өлгий нутаг, үндэсний бөхийн дөрвөн аварга, Монгол Улсын гурван баатар, анхны олимпын аварга, хос медальтан, паралимпийн мөнгөн медальтан төрөн гарсан, айргаараа алдартай Булган аймгийн Сайхан сумын түүхт 100 жил, таван түмэн адууны баяр энэ онд тохиох гэж байна.
Үүнийг зохион тохиолдуулан маргааш Монгол бөхийн
өргөөнд Булган аймгийн Сайхан сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас
төрөн гарсан аваргуудын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит
128 бөхийн барилдаан болно. Энэ нь намрын нээлтээс хойш болж буй хоёр дахь улс,
аймгийн цолтой бөхчүүдийн барилдаан юм.
Намрын нээлтийн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүлж, арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэсэн юм.
Сайхан сумаас БНМАУ-ын
Улсын баатар, залуу жанжин, анхны хурандаа генерал Ж.Лхагвасүрэн, анхны олимпын аварга Н.Түвшинбаяр,
Монголын анхны Хөдөлмөрийн баатар цолтон Д.Даваажав, БНМАУ-ын анхны эмнэг
сургалтын мастер Д.Баттулга, жүдо бөхийн ДАШТ-ээс медаль хүртсэн анхны эмэгтэй
жүдоч Х.Эрдэнэт-Од, үндэсний бөхийн 30 орчим улсын цолтой бөх төрөн гарчээ.