Монголын чөлөөт бөхийн холбоог Я.Содбаатар үргэлжлүүлэн удирдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-10-21 11:07:00

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Монголын чөлөөт бөхийн холбооны ээлжит их хурал өнгөрсөн бямба гарагт боллоо.


Уг хурлаар өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын тайлан, ололт амжил, алдаа дутагдлаа хэлэлцэж, шинэ ерөнхийлөгчөө сонгожээ. Тодруулбал, Монголын чөлөөт бөхийн холбоог 2024-2028 оны олимпын циклд удирдах хүнээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Я.Содбаатарыг улираасан байна. Түүнийг хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дахин сонгожээ.


Тэрбээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд тус холбооны ерөнхийлөгчөөр ажиллахдаа “Парис-2024” наадамд чөлөөт бөхийн баг тамирчдаа ахалж оролцсон юм. Я.Содбаатар ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа олимпоос медаль авах зорилгоо нэн тэргүүнд тавихаа илэрхийлсэн байна.


Тэгвэл МЧБХ-ны ээлжит их хурлаас шинээр сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүд ойрын үед хуралдаж, ерөнхий нарийн бичгийн дарга болон шигшээ багийн дасгалжуулагч нарын асуудлыг хэлэлцэх аж.

相关新闻