Чөлөөт бөхийн U23 насны ДАШТ өнөөдөр эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-10-21 12:15:40

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны буюу залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Албанийн нийслэл Тирана хотод өнөөдөр эхэлж байна.


30 гаруй орны 650 тамирчин зодоглох эл тэмцээн манай улсаас эрэгтэй дөрөв, эмэгтэй найман тамирчин өрсөлдөнө. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 57 кг-д С.Жигүүр, 70 кг-д Э.Төгсжаргал, 74 кг-д Б.Батбаяр, 125 кг-д Э.Батмагнай, эмэгтэйчүүдийн 50 кг-д М.Мөнхгэрэл, 53 кг-д Ч.Отгонтуяа, 55 кг-д Б.Отгонтуяа, 59 кг-д Б.Хулан, 62 кг-д Б.Хонгорзул, 65 кг-д Б.Ганцэцэг, 68 кг-д Т.Энхжин, 72 кг-д Д.Цогзолмаа нар барилдах аж. Тамирчдыг гавьяат дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Ц.Баярсайхан нар удирдах юм. 


Сонгомол болон чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй төрлөөр болох тус тэмцээн 30 жингийн ангилалтай бөгөөд энэ сарын 27-нд дуусах юм. Манай тамирчдын тэмцээн энэ сарын 23-наас эхэлнэ. 



相关新闻