Монголын шилдэг жүдочдын барилдаан болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Жил бүрийн аравдугаар сарын 28-ныг Дэлхийн жүдочдын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.
Олон улсын жүдо бөхийн холбооноос эл өдрийг “Well Being” буюу “Сайн сайхны төлөө хамтдаа” уриан дор тэмдэглэх гэж байна. Тэгвэл Монголын жүдо бөхийн холбооноос нэгэн сонирхолтой тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Тодруулбал, олимп, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон “Их дуулга”, гранпри тэмцээнээс медаль хүртсэн тамирчдыг оролцуулсан дотоодын чансаа олгох барилдаан болох юм. Эрэгтэй, эмэгтэй долоон жингийн ангиллаар зохион байгуулах тус тэмцээнд 16-гаас дээш насны өсвөрийн тамирчид зодоглох боломжтойгоороо онцлогтой.
Уг тэмцээнийг Монгол Улсад жүдо бөхийн спортын хөгжлүүлэх
эхлэлийг тавьсан гавьяат дасгалжуулагч Ч.Машбатын нэрэмжит болгож байгаа аж.
Дотоодын чансаа олгох “Сенсей кап”-аас шалгарсан жин тус бүрийн шилдэг зургаан
тамирчин ирэх сарын 23-нд “UG Arena”-д зохион байгуулах “Топ-6” тэмцээнд
барилдах эрхээ авах ажээ.