СЭЛЭНГЭ: 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр амжилттай оролцлоо
ФОТО МЭДЭЭ
Сүхбаатар, 2024 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймагт зохион байгуулсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн, “Алтан намар-2024”, Хүнс, хөнгөн үйлдвэрийн үзэсгэлэн, “Шилмэл мал” үзэсгэлэн, “Үржлийн малын дуудлага худалдаа” Төвийн бүсийн арга хэмжээнд Сэлэнгэ аймгийн тариаланчид, төмс хүнсний ногоо эрхлэгчид, малчид, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр амжилттай оролцлоо.






























