СЭЛЭНГЭ: Сонсогч Г.Ариунзаяа 355 км замыг гүйж туулна

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2025-07-28 11:22:53

Сүхбаатар, 2025 оны долоодугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Сонсогч Г.Ариунзаяа Монгол Улсын хилийн 652-р хилийн баганадаа хүндэтгэл үзүүлэн мэндчилснээр гүйлтийн замдаа гарлаа.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын /ШШГБ-ын/ ахлагч, ОХУ-ын Екатеринбург хотын Уралын хууль зүйн дээд сургуулийн сонсогч Г.Ариунзаяа Монгол Улсын хилийн 652-р хилийн баганаас Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбай хүртэлх 355 км замыг гүйж туулахаар өчигдөр Алтанбулаг боомтоос гараагаа эхэлсэн юм.

 

Сонсогч Г.Ариунзаяа:-“Би ШШГБ-ын захиалгаар ОХУ-ын Екатеринбург хотын Уралын хууль зүйн дээд сургуульд сурч байгаа. 1-р курсийн оюутан. Миний хувьд Хууль сахиулах байгууллага тэр дундаа ШШГБ-ын ирээдүйн боловсон хүчний тэсвэр тэвчээр, ур чадварыг мөрдэс нэгт алба хаагчид, ард иргэд, ирээдүй болсон хүүхэд багачууддаа өөрийн биеэр үлгэрлэн харуулахыг зорьсон тул энэ гүйлтийг хийж байна” хэмээн ярилаа.

 

Тэрээр Монгол Улсын хилийн 652-р хилийн баганаас Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбай хүртэлх 355 км замыг 7 хоногийн хугацаанд туулж бариандаа орохоор төлөвлөжээ.

 

Ариунзаяа өдөрт 40 км замыг туулах бөгөөд өглөө 20 км, орой 20 км замыг гүйж туулах юм.