Г.Хишигсайхан Токиогийн хагас марафоны уралдаанаас хүрэл медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Марафон гүйлтийн дөрвөн том тэмцээний нэг “Токиогийн марафон”-ыг зохион байгуулагчид 2022 оноос хагас марафоны нээлтэй тэмцээнийг зохион байгуулж эхэлсэн билээ.
Жилээс жилд хамрах хүрээгээ тэлж, оролцогчдын тоо нэмэгдэж буй энэхүү тэмцээн өнгөрсөн амралтын болжээ. Гурав дахь удаагийн тэмцээнд 20 мянган орчим гүйгч оролцсоны 100 гаруй мэргэжлийн элит ангилалд өрсөлдсөн байна.
Тэгвэл манай улсаас олон улсын хэмжээний мастер, “Парис-2024” наадамд оролцогч Г.Хишигсайхан шигшээ багийн дасгалжуулагч О.Оюунтуяагийн удирдлагад уралдан хүрэл медалиар энгэрээ мялаасан байна. Тэрбээр 21 км замыг нэг цаг 12 минут 12 секундэд туулжээ.
Тэгвэл энэ
зайд Кенийн гүйгч Лойс Чемнун нэг цаг 07 минут 27 секундээр түрүүлсэн бол эзэн
орны Мао Киёота нэг цаг 11 минут 29 секундийн амжилтаар мөнгөн медаль хүртсэн
байна.