Баян-Өлгийд 2,5 сая толгой мал өвөлжинө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн малчид өвөлжөөндөө бууж эхлэв.
Аймгийн Засаг даргын орлогч, өвөлжилтийн бэлтгэлийг хангах аймгийн комиссын ахлагч Ш.Хавал энэ ажлын тухай ярихдаа, Аймгийн хэмжээнд одоохондоо 2 сая 800 мянган толгой мал байна. 500 мянгыг нь өвлийн идшинд хэрэглэнэ гэж тооцвол 2 сая 300 мянга нь өвөлжсөн ч бэлчээр эс хүрэлцэнэ. Зарим нутаг гантай, царцаатай байсан бэрхшээл ч бий. Иймд өвөлжөөний бэлчээр, бэлдсэн өвс тэжээлээ хэмнэлттэй зарцуулах, гэр орон нь өвөлжөөндөө буусан ч малчид хүчтэй хүйтрэхээс өмнө малаа оторлуулахыг зөвлөж байна гэв.
Ш.Айзаря