The MongolZ хасагдах шатанд шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-10-23 10:25:03

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Counter Strike-2 тоглоомын Thunderpick World Championship 2024 буюу 850 мянган ам.долларын шагналын сантай тэмцээнд “The MongolZ” баг урилгаар оролцож байна.


Тус тэмцээний хэсгийн шат нь онлайнаар өчигдөр эхэлсэн юм. “The MongolZ” баг онлайнаар тэмцээндээ оролцохын тулд Сербийг зорьж, хэсгийн шатны тоглолтуудаа хийсэн бөгөөд тэд өчигдөр хоёр тоглолтод хожсоноор хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авчээ.


Эхний тоглолтоо Америкийн Cloud9 багтай хийхэд 2:0-ээр буулган авсан байна. Тус тоглолтод The MongolZ-оос Senzu болон BLitz нар үзүүлэлтээрээ багаа манлайлжээ. Харин хоёр дахь тоглолтод “Fnatic”-ийг мөн л 2:0-ээр хожсон плей-оффт шалгарчээ.


Уг тоглолт Германы Берлин хотын LVL Dome аренад болно.

相关新闻