БАЯНХОНГОР: Аймгийн ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР![](/files/671889759bdd9.jpeg)
Баянхонгор, 2024 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан өнөөдөр болж байна.
Аймгийн ИТХ-д МАН-аас 23, АН-аас 12 төлөөлөгч сонгогдсон бөгөөд төлөөлөгчдийн бүрэн эрхийг өнөөдөр батламжиллаа.
Хуралдаанаар аймгийн ИТХ дэх МАН-ын намын бүлгийн саналаар төлөөлөгч Э.Энхбатыг ИТХ-ын даргаар улираан сонгох шийдвэрийг танилцуулав. Харин аймгийн ИТХ дэх Ардчилсан намын бүлгээс энэхүү асуудалтай холбоотой завсарлага аваад байна.
Аймгийн ИТХ-ын даргыг сонгосны дараа аймгийн Засаг даргыг сонгох асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.