“Парис-2024” олимп, паралимпын медальтнуудад хүндэтгэл илэрхийллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-10-25 16:51:36

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Биеийн тамир, спортын улсын хорооны нийт ажилтан, албан хаагчид “Парис-2024” зуны олимп, паралимпын наадмын медальтнууд, тэдний дасгалжуулагч нарт тогтсон уламжлалын дагуу хүндэтгэл илэрхийллээ.


“Парис-2024” олимпын наадмын жүдо бөхийн төрөлд гавьяат тамирчин Б.Баасанхүү мөнгө, “Парис-2024” паралимпын наадмын таеквондогийн төрөлд хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав алт, гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ мөнгө, пауэрлифтингийн төрөлд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, хөнгөн атлетикийн төрөлд гавьяат тамирчин Ц.Баттулга нар мөнгөн медаль хүртсэн билээ.


БТСУХ-ны дарга О.Баттулга хэлсэн үгэндээ, “Төр засаг, ард түмнийхээ итгэлийг алдалгүй Олимп, Паралимпын наадмаас медаль хүртсэн Та бүхний амжилтаар бахархаж байна. Бэлтгэл сургуулилтаа улам чамбайруулж, “Лос-Анжелес-2028” Олимпын наадамд төрийн дууллаа эгшиглүүлэхийг хүсэн ерөөе” гэв.


“Парис-2024” олимпын наадамд Монгол Улсаас спортын есөн төрөлд 32, паралимпын наадамд спортын зургаан төрөлд 12 тамирчин өрсөлдсөн юм.









相关新闻