Явган хүний зам, талбайг шуурхай засах үүрэг өгөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн нийтийн тээврийн үйлчилгээ, хүртээмжийг нэмэхийн тулд 16 байршилд холбоос зам хийх шаардлагатай. Энэ дагуу авто замын ажлын зураг төслийг боловсруулж байна.
Хотын дарга авто
зам, инженерийн шугам сүлжээний засвар шинэчлэлийн хүрээнд ухсан нүх, эвдэрсэн
авто зам, явган зам талбайг шуурхай нөхөн сэргээн засаж, ажлын чанарт хяналт
шалгалт хийж, дүнг танилцуулах, 2024
оны төсвийн орлогыг нэмж, орлогын эх үүсвэрийн бааз суурийг өргөжүүлэх ажлыг
эрчимжүүлэх үүрэг өгөв.
Мөн Улаанбаатар
хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, “Зогсоол” хөтөлбөр, Орон сууцны бодлогын
хөтөлбөр боловсруулах явц болон агаарын
бохирдлыг багасгахаар хийж буй ажил,
авто замын түгжрэлээс үүдэлтэй нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг
нөлөөг судалж, түгжрэлийг багасгах
дунд, богино хугацаанд хийх
ажлын төлөвлөгөөг танилцуулах, төмөр
зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төслийн хэрэгжилт,
газар чөлөөлөлтийг эрчимжүүлж, өвөлд
бэлдэж, инженерийн шугам сүлжээний хэвийн үйл ажиллагааг хангах, дүүргүүд нутаг дэвсгэртээ хийж буй хөрөнгө оруулалтын
ажлыг эрчимжүүлж, хяналт тавихыг
даалгалаа.
Нийслэлд
эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үзүүлж,
үйлчилгээний чанарт хяналт шалгалтыг зохион байгуулахыг үүрэг болгосныг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.