Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах нөхцөлийг дээшлүүлэх хэрэгцээ шаардлага байсаар байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-10-30 14:08:24

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Азийн хөгжлийн банктай хамтран ядуурал, ажилгүйдэл, хүнсний аюулгүй байдал, хөдөлмөрийн зах зээлд нэвтрэх боломж, нийгмийн халамж, уур амьсгалын өөрчлөлт зэрэг тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх нийгмийн хамгааллын форумыг энэ сарын 29-30-нд зохион байгууллаа.


Азийн хөгжлийн банктай сүүлийн 30 гаруй жилд үр дүнтэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлсний нэг нь Төгсөлтийн аргачлал” юм. Энэ нь бага орлоготой иргэдийн бие даан амьдрах бололцоог дэмжих аргачлал юм. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийг 6 аймагт байгуулсан билээ. Цаашид хэвийн үйл ажиллагааг нь хангаж, Монголд байгаа хөгжлийн бэрхшээлтэй 112 мянган иргэний нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох, бие даан амьдрах нөхцөлөөр нь хангах хэрэгцээ шаардлага байгааг ГБХНХЯ мэдээллээ.


Түүнчлэн ахмад настны идэвхтэй амьдралыг дэмжих хөтөлбөрийг ч сайн хэрэгжүүлж байна. Урт хугацаанд, эрүүл, идэвхтэй амьдрахад туслах жишиг төвүүдийг нөөц бололцоондоо тулгуурлан байгуулахыг зорьж байгаа ажээ. 

相关新闻