Ц.Цогбадрах ДАШТ-ий хүрэл медальтан боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-11-01 09:46:05

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн олимпын бус жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Албанийн нийслэл Тирана хотод болж өндөрлөлөө.


Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 61 кг-ын олон улсын хэмжээний мастер Ц.Цогбадрах хүрэл медалиар энгэрээ мялаав. Тэрбээр Беларус, Киргиз, Ираны бөхийг дараалан ялсан ч шөвгийн дөрөвт Туркийн тамирчинд ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөө Азербайжаны Нураддин Новрузовыг цэвэр ялснаар медалийн тавцанд зогсох эрхтэй болсон юм.


Харин 79 кг-д олон улсын хэмжээний мастер О.Сүлдхүү хүрэл медалийн төлөөх барилдаанд Словакийн бөхөд 2:1-ээр ялагдлаа.


Ийнхүү Монголын шигшээ баг Тиранагаас нэг мөнгө, нэг хүрэл медаль, хоёр тамирчин V байр эзэлсэн амжилт үзүүлэв. Багийн дүнгээр эрэгтэйчүүд 31 оноогоор VI, эмэгтэйчүүд 34 оноогоор IV байр эзэлжээ.









相关新闻