Монголын волейболын дээд лиг эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-11-01 10:32:33

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Монголын волейболын холбооноос зохион байгуулдаг Үндэсний дээд лигийн 2024-2025 оны улирлын тоглолт эхэллээ.


Энэ улиралд эмэгтэй ес баг, эрэгтэй долоон баг аваргын төлөө өрсөлдөхөд бэлэн болжээ. Энэ жилийн хувьд Өнгөрсөн улирлын аварга “Баянхонгор Корунд Гео” болон “Шанх Транс”, “Натур Мед Ноён” баг байхгүй. Тэдний оронд “Төв Миг”, “Өмнөговь Энержи”, “Минтонетт Говь” клуб анх удаа оролцоно.


Лигийн Тоглолтуудыг NTV болон Орон нутаг телевиз эх орон даяар шууд дамжуулах үзүүлэх юм.

 

Өнөөдрийн тоглолтын хуваарийг хүргэе.   

12:00 цагт: Ховд Ижил Алтай Торгууд vs Хилчин /эм/

14:30 цагт: Хашхан Өвөрхангай vs Хобби Эйс /эм/

17:00 цагт: Хилчин Алтайн Барс vs Хасу Мегастарс /эр/

19:30 цагт: SG Hawks vs Өмнөговь Энержи /эр/

相关新闻