Өсвөрийн шатарчид ДАШТ-д оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-11-01 12:34:59

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Бразилын Флорианаполис хотноо өсвөрийн шатарчдын ахлах насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.


Тус тэмцээнд 62 орны 520 гаруй шатарчин оюун ухаанаа сорьж байгаагийн дотор манай улсаас таван тамирчин бий. Тодруулбал, хөвгүүдийн 14 насны ангилалд ФИДЕ мастер Г.Тэнгүүндалай, Б.Сэргэлэн, охидын 14 насанд кандитат мастер Г.Урангоо, хөвгүүдийн 16 насны ангилалд ФИДЕ мастер Б.Ананд, охидын 18 насанд кандитат мастер М.Маргад нар дасгалжуулагч Ц.Батсайханы удирдлагад эх орноо төлөөлж байгаа юм.


Шатарчид 11 өрөг тоглох бөгөөд эхний гурван өргийн дараа Г.Тэнгүүндалай 1.5, Б.Сэргэлэн 1.0, Г.Урангоо 2.5, Б.Ананд 3.0, М.Маргад 2.0 оноотой явна. Тэмцээн энэ сарын 9-нд өндөрлөж, медальтнууд тодрох ажээ.

相关新闻