Мэдээллийн технологийн болон эрх зүйн сургалт хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ2016 оны арван сарын 12-13-ны өдөр Цэцэрлэг хотноо МУБИС-ийн багшийн сургуулийн урлагийн танхимд 19 сумын орон нутгийн сонгуулийн итгэмжлэгдсэн ажилтнуудад оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын сургалтын баг, Архангай аймгийн УБХ-тэй хамтран шахуу хөтөлбөрөөр мэдээллийн технологийн болон эрх зүйн сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтын эхний өдөр компьютер техник тоног төхөөрөмж, кодыг хүлээлгэн өгч, сервер болон клиент компьютеруудыг сүлжээгээр холбох ба шалгах IP хаяг, системийн цагийг тохируулах сэдвээр онолын хичээл зааж, дадлага хийж үзүүллээ. Мөн Сонгуулийн тухай хуулийн танилцуулгыг хийж, нэрийн жагсаалтыг хэрхэн үйлдэхийг заажээ. Удаахь өдөр сонгогчдын нэрсийг жагсаалтыг /С.Н.Ж/ -ыг аймгийн хэмжээнд нэгтгэж, УБХ-ийн даргаар баталгаажуулав. Түүнчлэн СНЖ-ын программыг акт үйлдэн түгжиж, битүүжлэн лацдах ажлыг аймгийн УБХ-ийн мэргэжилтнүүд зохион байгууллаа.
Оюуны өмч, УБЕГ-ын сургалтын багийн ахлагч эмэгтэй сонгуулийн бэлтгэл ажлын явц, анхаарах асуудлуудын талаар мэдээлэл хийж, хөдөөгийн итгэмжлэгдсэн ажилтнууд хэнэггүй байдлаас болж алдаа гаргадгийг онцлон анхаарууллаа. Жишээлэхэд, хэдхэн хоногийн өмнөхөн Цэцэрлэг суманд нэг хүн нас барсныг утсаар хэлсээр байтал, сонгогчдын нэрийн жагсаалтаас хасаагүй зөрчил илэрчээ.
Энэхүү сургалтын чиглүүлэгчээр тус хэлтсийн дарга Ж.Гурвантамир ажиллав.
Архангай аймаг Л.Булган