Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төслийг 15-34 насныханд зориулж хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-10-19 09:10:47
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Эрүүл мэндийн газар БЗДХ,ХДХВ,ДОХ-оос урьдчилан сэргийлэх зорилгоор “Эрүүл мэндийн ээлтэй тусламж үйлчилгээг бэхжүүлэх” бичил төслийг 15-34  насныхны дунд хэрэгжүүлэх гэж байна.

Төслийн хүрээнд эхний ээлжинд хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулж сургалт явуулж мэдээллээр хангалаа. Сүүлийн жилүүдэд манай улсад БЗДХ өвчлөлийн тоо нэмэгдэж байгаа тул Нийслэлийн ЭМГ, НҮБ-ын Хүн амын сан хамтран Орхон, Дорнод, Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт дээрх төслийг богино хугацаанд хэрэгжүүлэхээр болжээ.

Орхон аймгийн хэмжээнд оны эхний найман сарын байдлаар 13 төрлийн 1212 халдварт өвчний тохиолдол бүртгэгдсэн нь 10 мянган хүн амд 122,7 тохиолджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 465 тохиолдлоор буюу 42,1 хувиар өссөн үзүүлэлт юм. Нийт бүртгэгдсэн халдварт өвчний 7 хувийг бэлгийн замаар дамжих халдвар эзэлж байна.  Мөн энэ онд төрөлхийн тэмбүүтэй хоёр хүүхэд төржээ.  Тэмбүүгийн өвчлөл өндөр байгаа нь БОЭТ-д зэргэлдээх аймгуудаас жирэмсэн эхчүүд ирж төрөх,  хүн амын шилжилт хөдөлгөөн их байгаатай холбоотой ажээ.  

Б.Оюун-Эрдэнэ

相关新闻