Төв, Сэлэнгийн нутаг, Дорнодын хойд хэсгээр цас орж шуурна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2024-11-15 09:11:43

Улаанбаатар, 2024 оны арванэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/.  Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж шуурна. Бусад нутгаар цас орохгүй.


Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.


Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -13...-18 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -7...-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +1...+6 градус дулаан байна. Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр +1...-4 градус, бусад нутгаар -3...-8 градус хүйтэн байна.


Төв, Сэлэнгийн нутаг, Дорнодын хойд хэсгээр  цас орон шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шуургатай, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулжээ.

相关新闻