Сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Монголын сагсан бөмбөгийн холбооноос Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан хоёрдугаар шатны хүрээнд Япон болон Хятадын багтай тоглох үндсэн бүрэлдэхүүнийг албан ёсоор зарлалаа.
Долоо хоногийн бэлтгэлийн дараа шигшээ багийн ахлах дасгалжуулагч Василис Фрагкиас шийдвэрээ гаргаж, А.Азбаяр, Б.Билгүүн, А.Энхбаясгалан, О.Эрдэнэцогт, Ч.Маргад, Г.Одбаяр, Ч.Ихбаяр, Г.Болор-Эрдэнэ, М.Өлзий-Орших, Т.Ууганбаяр, Б.Тулуй, Э.Саруул-Эрдэнэ нар нэрлэв. Харин дасгалжуулагч багт Василис Фрагкиасаас гадна Велибор Негованович, Б.Тамжид, Ц.Азбаяр нар багтжээ.
Тэд эхний тоглолтоо энэ сарын 21-нд Японы Үцүномия хотод
хийх бөгөөд маргааш арлын орныг зорино. Японд тав хоног бэлтгэл хийж, хоёр нөхөрсөг тоглолтод оролцсоны дараа 5000
хүний суудалтай спортын ордонд Японы
шигшээ багтай тоглох юм. Үүний дараа 24-нд Улаанбаатар хотын “Юү Жи
Арена”-д Хятадын шигшээг хүлээн авах юм.