Уртбулаг багийн хүүхдүүдийн 80 гаруй хувь нь цэцэрлэгт хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-10-19 09:12:27
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Урт булаг баг  4300 гаруй хүн амтай томоохон багуудын нэг юм. Тус баг энэ онд “Жишиг орц”  бий болгох зорилгоор 5-18 дуаар байрны эхний гурван орцыг будаж, соронзон кодтой хаалга хийж  орон нутгийн хөрөнгөөр дөрвөн тоглоомын талбай шинээр барьж, байр хоорондын явган хүний замыг сольсон байна.

Мөн багийн хүн ам нэмэгдснээр цэцэрлэгийн хүрэлцээ бага байсан учир “Унага” цэцэрлэгийг нэмж ашиглалтанд оруулж, цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 80 гаруй хувийг нь хамруулжээ. Энэ мэт хийсэн ажил их байгаа ч ирэх оны төсөвт зайлшгүй оруулах хэд, хэдэн чухал ажил байгааг тус багийн Засаг дарга Г.Цэнгэлмаа хэллээ. Тухайлбал,  5 дугаар хорооллын 4,19,21 дүгээр байрны дээвэр засвар байгаа ажээ.

Б.Оюун-Эрдэнэ

相关新闻