ОРХОН: Ирэх онд 900 м.куб мод бэлтгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-11-15 13:23:10
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Ирэх онд Орхон аймаг  250 га талбайгаас хэрэглээний 100 метр куб, түлээний  800 метр куб мод бэлтгэнэ. 


Орхон аймаг модны хэрэгцээний 10 хувийг зэргэлдээх Булган аймгийн сумдаас бүрдүүлдэг. Тухайн жилд бэлтгэх модны нөөцийг  хоёр аймгийн Засаг даргын хамтын ажиллагааны гэрээнд тусгадаг юм.  


Орхон аймаг гэр хорооллын 13985 өрхтэйгөөс гэрт 3449, хувийн сууцанд 10158 өрх амьдарч байна. Аймгийн нэг өдрийн түлээний модны хэрэгцээ 262.1 метр куб,  нэг өрхийн жилийн түлээний модны хэрэгцээ 3.9 метр куб байдаг.


Ойгоос бэлтгэсэн модны судалгааг сүүлийн гурван жилээр авч үзвэл 2022 онд 170 га талбайгаас 2377  метр куб, 2023 онд 108 га талбайгаас 600 метр куб, 2024 онд 160 га талбайгаас 900  метр куб мод бэлтгэжээ. 

相关新闻