Жаргалант сумын ИТХ-д МАН-аас нэр дэвшигч П.Буянбатыг хаслаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-10-19 09:16:53
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Жаргалант сумын Сонгуулийн хороо өчигдөр орой мэдээлэл хийж тус сумын 2-р тойрогт МАН-аас нэр дэвшигч П.Буянбатыг нэрийн жагсаалтаас хасахаар болсоноо мэдэгдлээ. 

Учир нь Жаргалант сумын Ардчилсан нам нэр дэвшигч П.Буянбат нь Сонгуулийн тухайн хуульд заасан хугацаанд тус суманд оршин суугаагүй гэж үзэж гомдол гаргасан байна. Үүнийг тус сумын Сонгуулийн хороо хэлэлцэж энэ сарын 17-ны өдрийн 06 тоот тогтоолоор П.Буянбат нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасахаар шийдвэрлэжээ. Ингэхдээ “Сонгуулийн тухай” хуулийн 159-р зүйлийн 159.1 дэх заалт аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 10-р сарын 17н-ы өдрийн 1373 тоот албан бичгийг үндэслэсэн гэж Жаргалант сумын Сонгуулийн хорооны дарга Ц.Дэлгэрмээ ярьлаа. Тодруулбал, Хуульд зааснаар нэр дэвшигч нь тухайн орон нутагтаа 180-аас доошгүй хоногийн хугацаанд оршин суусан байх ёстой. Гэтэл П.Буянбат нь уг шаардлагыг хангаагүйгээс гадна анх бүртгүүлэхдээ буруу тодорхойлолт ашигласан нь Улсын бүртгэлийн хэлтсээс авсан “түүхчилсэн лавлагаа”-гаар батлагдсан байна.Одоогоор саналын хуудас хэвлэгдсэн. Тиймээс сонгогчид МАН-аас нэр дэвшигч П.Буянбатын төлөө санал өгсөн тохиолдолд энэ нь тоологдохгүй гэж аймгийн Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга хэллээ.  Жаргалант сумын ИТХ-ын сонгууль нь 3 тойрогт 21 мандаттай.  Ийнхүү нэг нэр дэвшигч хасагдсанаар 21 мандатын төлөө 43 хүн өрсөлдөхөөр болж байна.

Б.Оюун-Эрдэнэ 

 

相关新闻