ОРХОН: Ирэх оны төсвийн төслийг боловсруулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН![](/files/673b058e6c8e1.jpeg)
Баян-Өндөр, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар болзошгүй аваарын зардлаар гүйцэтгэх ажлын төсөв болон аймгийн 2025 оны төсвийн төслийн талаар хэлэлцлээ.
Болзошгүй аваарын зардлаар хотын өвөлжилтийн бэлэн байдлыг хангах зорилгоор Баян-Овоот багт байрлах КТП-448 дэд станцын
трансформаторыг өргөтгөж засварлах, гурван багийн ус дулаан хангамжийн төвд
ялтсан бойлерыг өргөтгөн шинэчлэх зэрэг 9 ажилд 565 сая төгрөг зарцуулахаар боллоо.
Монгол Улсын 2025 оны төсөв хуульчлагдан батлагдсантай холбогдуулан
аймгийн 2025 оны төсвийн төслийг боловсруулж байна. Төсвийн
тухай хуулийн дагуу 11 дүгээр сарын 20-ны дотор аймгийн төрийн аудитын
газарт хүргүүлж, хянагдсан төсвийг ИТХ-д өргөн мэдүүлэх юм. Улмаар аймгийн ИТХ-ын хуралдаанаар 12 дугаар сарын 5-ны дотор
хэлэлцүүлж батлуулна.